-1

2020 ОНЫ ШИЛДЭГ ШҮҮГЧ, АЖИЛТАН, БАГУУДАА ТОДРУУЛЛАА

2020-12-31 12:18:51    |   326


Жил бүр тухайн оны ажлаа дүгнэж шилдэг шүүгч, ажилтан шалгаруулдаг уламжлалтай билээ. Манай хамт олон 4 дэх жилдээ сарын ажил хариуцсан 12 багт хуваагдан хичээнгүй зүтгэл, идэвхи санаачлага гарган, багаараа амжилттай ажиллаж, олон бүтээлч ажил хийсэн жил байлаа.
\"ШИЛДЭГ ШҮҮГЧ”-ээр Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох;

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн;

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга;

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах;

\"ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар Шүүхийн мэдээлэл технологийн  мэргэжилтэн Б.Баасанцэрэн;

\"ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа нар тус тус шалгарлаа.

Мөн багаараа амжилттай ажиллаж, хариуцсан сардаа хийсэн ажлаараа дараах багууд манлайллаа. Үүнд: 
1 дүгээр байрт: Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нягтлан бодогч Э.Баярмагнай нарын бүрэлдэхүүнтэй 7 дугаар сарын ажил хариуцсан баг;

2 дугаар байрт: Ерөнхий шүүгч Э.Золбадрах, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Хишигжаргал, шүүгчийн туслах Ж.Баасанцэрэн нарын бүрэлдэхүүнтэй 5 дугаар сарын ажил хариуцсан баг;

3 дугаар байрт: Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, шүүгчийн туслах Ө.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, үйлчилэгч Д.Янжинлхам нарын бүрэлдэхүүнтэй 12 дугаар сарын ажил хариуцсан баг тус тус шалгарлаа.

2020 оны шүүн таслах ажиллагааны эхний хагас жилийн мэдээгээр RFID технологийн хэрэглээ шүүхийн салбарт эрчимтэй нэвтэрч байна. Шүүхийн архивын баримт бичгийг цахимжуулах, хэргийг хяналт шалгалтын системд оруулах ажилд RFID чип ашигласнаар баримтын хадгалалт, хамгаалалт, эргэн хайх үйл явц илүү хялбар, үр дүнтэй болсон. How Do I Know If My Wallet Is RFID-Blocking.Мөн шүүх хуралдааны танхимд оролцогчдын ирцийг бүртгэх, хэргийг хурдан шуурхай шилжүүлэхэд RFID систем ашигласнаар ажлын бүтээмж эрс дээшилжээ. Шүүхийн удирдлагаас мэдээлснээр, энэ оны эхний хагас жилд нийт 15 шүүхэд RFID-тэй хяналтын систем нэвтрүүлсэн нь хэргийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд хянах боломжийг бүрдүүлсэн байна.

. . .