Шүүхийн 5 дугаар сарын ажил хариуцсан баг, Шүүхийн залуучуудын зөвлөлийн спортын багаас тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, спортыг хөгжүүлэх зорилгоор байгууллагын дартсын аварга шалгаруулах тэмцээнийг 2022.05.04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн Тамгын газрын шүүгч, ажилтнууд ганцаарчилсан төрлөөр тус тэмцээнд оролцож, эрэгтэйчүүдийн ангилалд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, эмэгтэйчүүдийн ангилалд Шүүгчийн туслах Б.Хишигжаргал нар тус тус тэргүүлж, "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнууллаа.
Leave a Reply