Говь-Алтай аймийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхийн шүүгч нарын танилцуулга
Ерөнхий шүүгч Ш.Баттогтох
Төгссөн сургууль:- 1984-1994 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 жилийн 5 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж;
- 1994-1998 онд “Батлан хамгаалахын их сургууль”-ийг эрх зүйч, хуульч мэргэжлээр;
- 2010-2013 онд “Улаанбаатар-Эрдэм судлал” дээд сургуулийг хууль зүйн магистрийн зэрэгтэй тус тус төгссөн.
Ажилласан байдал:- 1999-2002 онд өмгөөлөгч;
- 2002-2003 онд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр;
- 2003-2007 онд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр;
- 2007-2013 онд Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгчээр;
- 2013-2014 онд Говь-Алтай аймаг дахь Сум дундын 5 дугаар шүүхийн шүүгчээр;
- 2014-2015 онд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр;
- 2015-2016 онд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр;
- 2016 оноос одоог хүртэл Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна
Шүүгч Т.Жаргалсайхан
Төгссөн сургууль:- 1969-1979 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж;
- 1986-1989 онд Шүүх яамны харьяа Улаанбаатар хот дахь “Хууль цаазны дунд сургууль”-ийг хуульч мэргэжлээр;
- 1994-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, хуульч цолтойгоор;
- 2008-2011 онд “Улаанбаатар-Эрдэм судлал” дээд сургуулийг хууль зүйн магистрийн зэрэгтэй тус тус төгссөн.
Ажилласан байдал:- 1984-1986 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зааварлагч
- 1989-1990 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын АДХ-ын нарийн бичгийн дарга
- 1990-1993 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн дарга
- 1994-1996 онд Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст хэрэг бүртгэх тасгийн дарга
- 1997-1999 онд Банкны өрийг барагдуулах албаны Говь-Алтай аймаг дахь төлөөлөгчийн газрын дарга, төлөөлөгч
- 1999-2007 онд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр
- 2007-2013 онд Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр
- 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн шүүгчээр
- 2015-2016 Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
- 2016 оноос хойш Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Шүүгч Ч.Энхтөр
Төгссөн сургууль:- 1984-1994 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж;
- 1994-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийг Монгол хэл, уран зохиол судлаач, багш мэргэжлээр;
- 2000-2004 онд Отгонтэнгэр Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:- 1998-1999 онд “Өнөөдөр” сонины газарт сурвалжлагч
- 1999-2000 онд “Дархан энх оршихуй олон улсын хэл соёл судлалын сургууль”-д багш
- 2004-2008 онд Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн тамгын хэлтэст шүүгчийн туслах
- 2008 онд Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор
- 2008-2012 онд Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч
- 2012-2013 онд Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч
- 2013-2014 онд Сум дундын 13 дугаар шүүхийн шүүгч
- 2014-2015 онд Сум дундын 13 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч
- 2015-2016 онд Говь-Алтай, Завхан аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
- 2016 оноос хойш Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.