Загварын нэр
  • Ажилласан жил тогтоолгох
  • Зээлийн гэрээний нэхэмжлэл
  • Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах
  • Гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө  гаргуулах
  • Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай  
  • Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
  • Ажилласан жил тогтоолгох
  • Гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт
  • Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
  • Аав, Ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай
  • Мал маллаж байсныг тогтоолгох тухай
  • Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
  • Нас тогтоолгох тухай
  • Эрэн сурвалжлуулах тухай
  • Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах
  • Эцэг тогтоолгох, асрамж тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
  • Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
  • 2,000,000 төгрөг гаргуулах тухай
  • Өмчлөгчөөр тогтоолгох тухай
  • Хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай
  • Загварын нэр: Эцэг тогтоолгох, асрамж тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай

    ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ

    ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

    Он сар өдөр                                                                                         Есөнбулаг сум

    Нэхэмжлэгч: /нэхэмжлэгчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/ 

    Хариуцагч: / хариуцагчийн ургийн овог, эцгийн нэр, нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бүрэн бичсэн байх/

    Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох, асрамж тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай

    Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Доржийн Мэндсайхан миний бие 1990 онд М.Гантулгатай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1991.02.05-нд охин Наран, 1993 онд хүү Лувсан нар төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан учраас хүүхдүүдээ би өөрийн нэрээр овоглосон юм. 1995 оноос эхлэн М.Гантулга нь архи дарс уун, зан ааш нь өөрчлөгдөж, гэр орондоо агсам согтуу тавих болсон. Энэ байдал нь улам бүр даамжирсан учир би 2010 онд 2 хүүхдээ аваад тусдаа амьдрах болсон. Энэ үеэс хойш М.Гантулга нь өөр хүнтэй амьдарч эхлээд  2 хүүхдээ нэг ч удаа эргэж тойроогүй. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй болсон тул охин Наран, хүү Лувсан нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдүүдийг маань миний асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

     

     

    Нэхэмжлэл гаргасан Д.Мэндсайхан

     

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    1. НЭХЭМЖЛЭЛ 2 ХУВЬ
    2. ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
    3. ХҮҮХДҮҮДИЙН ТӨРСӨНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР /НОТАРИАТААР БАТЛУУЛСАН БАЙХ/
    4. ӨРХИЙН ЭМЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ /хүүхэд эрүүл мэнд өсөн боожиж буй гэх тодорхойлолт, сурагч бол сургуулийн тодорхойлолт мөн авах/
    5. ОРШИН СУУГАА ГАЗРЫН ТОДОРХОЙЛОЛТ
    6. ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАРЫН ДАГУУ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ
    7. ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ГАРГАЖ БАЙГАА БОЛ ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАВСАРГАХ