Загварын нэр
  • Ажилласан жил тогтоолгох
  • Зээлийн гэрээний нэхэмжлэл
  • Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах
  • Гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө  гаргуулах
  • Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай  
  • Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
  • Ажилласан жил тогтоолгох
  • Гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт
  • Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
  • Аав, Ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай
  • Мал маллаж байсныг тогтоолгох тухай
  • Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
  • Нас тогтоолгох тухай
  • Эрэн сурвалжлуулах тухай
  • Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах
  • Эцэг тогтоолгох, асрамж тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
  • Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
  • 2,000,000 төгрөг гаргуулах тухай
  • Өмчлөгчөөр тогтоолгох тухай
  • Хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай
  • Загварын нэр: Зээлийн гэрээний нэхэмжлэл

    Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан

    шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

     

    Огноо                                                                                                           Есөнбулаг сум

     

    Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг …. сум ..... баг, …. дугаар байрны........... ийн ..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/

    Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай

    Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Д.Тулгатай 2007 оны 02 дугаар сарын 15-нд зээлийн гэрээ байгуулж, 10.0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Д.Тулга нь тухайн үед Булган сумын 3 дугаар баг Зг-7-15 тоотод оршин сууж, Хүнсний зах дээр махны ченж хийдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш 2 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа гээд л яваад байдаг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Тулгыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Д.Тулгын эхнэр Орхон трейд ХХК-нд ажилладаг байсан. Төрсөн эгч нь 20-р 12 жилийн сургуульд багш хийдэг. Утас нь 99300200гэсэн утастай. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү.

    Нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг

    1.Нэхэмжлэл

    2.Зээлийн гэрээ /гэх мэт/

    3.Иргэний үнэмлэхийн хуулбар

    4.Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан газрын багийн Засаг даргын тодорхойлолт

    5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж ……-с/

     

    Дэлгэрэнгүй мэдээллийг тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанаас авна уу. 

    Утас:7048-4175

    Вэб сайт: http://www.court.go.gov.mn

    ЖИЧ:

    1. Нэхэмжлэлээ гаргацтай, эмх цэгцтэй , уншигдах боломжтойгоор цэвэрхэн бичнэ үү.

    2. Хавсаргасан материалыг дэс дугаарлаж бичнэ үү.

    АНХААР: Та нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай ба нэхэмжлэлийг бичихдээ цаасны зүүн захаас 30мм, дээд, доод захаас 20мм, баруун захаас 15мм зайтай бичнэ үү.

    A PHP Error was encountered

    Severity: Core Warning

    Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php72/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php72/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php72/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

    Filename: Unknown

    Line Number: 0

    Backtrace: