-1

Шинээр батлагдсан журмуудыг танилцууллаа.

2022-02-11 12:09:33    |   30


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж байгаатай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэчлэн баталсан журмуудыг тухай бүрт шүүгч, ажилтнуудад танилцуулах, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 
\"\"
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар шинээр батлагдсан дүрэм, журам, заавар, аргачлалын талаарх мэдээллийг шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр /2022.02.11/ шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг шинэчлэн батлагдсан “Шүүхийн шагналын журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт, замын зардал олгох журам”-ыг шүүгч, ажилтнуудад тус тус танилцуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх асуудлуудын талаар харилцан санал солилцлоо. 
Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд шинээр батлагдсан журмуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж ажиллах чиглэлийг нийт шүүхийн захиргааны ажилтнуудад үүрэг болголоо.

. . .