-1

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын сургалт зохион байгуулагдлаа.

2022-01-21 17:59:08    |   33

\"\"
Шүүхийн 1 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд сургалтыг өнөөдөр /2022.01.21/ зохион байгууллаа.
\"\"
Сургалтыг тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч н.Гэрэлтуяа удирдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээ, суурь зарчим, хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцаанд анхаарах асуудал, улсын байцаагчийн шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил зэргийн талаар мэдээлэл өгч, асуусан асуултад хариулж, харилцан ярилцлаа.

. . .