Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Шүүхийн Тамгын газрын албан хаагчдын тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг өнөөдөр /2022.12.19/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгууллаа.
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын тусгай шалгалтад тэнцэж, томилогдсон Тогоохүүгийн Уугандарь тус арга хэмжээнд цахимаар оролцон эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарьд халуун баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд арга хэмжээний төгсгөлд “Өөрийгөө сайн дайчилж, бэлдэж шалгалтдаа амжилттай оролцсонд баяр хүргэе. Ирэх онд энэ эрчээрээ шинийг санаачилж, сайн ажиллаарай” гээд дурсгалын зүйл гардуулан өгөв.
Leave a Reply