Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн албан хаагчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2022.11.10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсантай холбогдуулан өнөөдөр /2022.11.21/ тус сургалтад хамрагдсан шүүх, шүүгчийн аюулгүй байдал хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхнасанг оролцуулан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхнасан шүүгч нарт “Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журам” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, шүүгч тусгай хэрэгслийг хэрхэн хэрэглэх, хадгалах болон тусгай хэрэгслүүдийг хэрэглэхгүй байх тохиолдлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Уулзалтын үеэр Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн халдашгүй байдалд хамаарах зүйлсийг нэг бүрчлэн танилцуулж, халдашгүй байдалд хамаарах зүйлсийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад өдөр тутамд анхаарал тавьж ажиллах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан сургалтын үеэр хэрэгжүүлэх шаардлагатай гэж тодорхойлсон, бусад аймгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдал хангах чиг үүрэг бүхий алба хаагчдаас туршлага судалсан асуудлаар асуулт асууж, харилцан ярилцсанаар уулзалт өндөрлөлөө.
Leave a Reply