Шүүхийн Тамгын газрын даргын баталсан хэргийн хөдөлгөөний чиглэлээр хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хуваарийн дагуу тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахуудын ажилд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх комиссын бүрэлдэхүүнд Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Сэргэлэнтөгс нар ажилласан ба ажлын үр дүнг өнөөдөр /2022.11.15/ шүүгчийн туслахуудыг байлцуулан танилцууллаа.
Удирдамжид зааснаар “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам” болон бусад холбогдох журмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа байдалд дүн шинжилгээ хийж, нэгдсэн системийн ашиглалт, эрх зүйн актын өнгөн хувь бүрдүүлэлт, хэрэг материалыг архивлаж байгаа байдал зэрэг чиглэлээр шалгасан бөгөөд цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойллоо.
Эд мөрийн баримт шийдвэрлэх комиссын гишүүдийн зүгээс овор хэмжээ ихтэй буюу устгахад бэрхшээлтэй байгаа эд мөрийн баримтыг зөөвөрлөхөд машин техник, мэргэжлийн хүний туслалцаа шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн бөгөөд Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болов.
Leave a Reply