Шүүхийн залуучуудын зөвлөлийн сургалт, танин мэдэхүйн хэсгээс шинэчлэн батлагдсан хуулиудын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.

Тус төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2022.05.12/ сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын хүрээнд тус хуулийн зохицуулах харилцаа, хуулийн нэр томьёоны талаарх ойлголт, орон нутаг, аймаг, сумын чиг үүрэг зэрэг асуудлуудын хүрээнд сургалт орсон ба сургалтын явцад шалгалтад бэлтгэхэд анхаарах асуудлуудын талаар ярилцаж, асуултад хариулж, харилцан санал солилцсон юм.

Leave a Reply