Шүүхийн залуучуудын зөвлөлийн спортын хэсэг, 5 дугаар сарын ажил хариуцсан багтай хамтран тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг 2022.05.09-ний өдөр зохион байгууллаа.
Анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн Тамгын газар 4 баг болон “Гар бөмбөг”-ийн тэмцээнд оролцож,

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн ахлагчтай “Төрт ёс” баг тэргүүлж,

Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд ахлагчтай “Шонхорууд” баг дэд байрт шалгарч, тус тус "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнууллаа.
Leave a Reply