Шүүхийн Тамгын газрын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу улирал тутам сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, түүний туслахын ажил, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллах юм.
2022 оны 1 дүгээр улиралд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг өнөөдөр /2022.05.05/ тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслахыг тус тус байлцуулан танилцууллаа.
Шүүхийн Тамгын газрын даргын баталсан удирдамжид зааснаар өргөдөл хүлээн авсан байдал, улсын тэмдэгтийн хураамж төлөлтийн байдал, хугацаа сунгасан байдал, хугацаа хэтрэлт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны чанар, иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа зэрэг 8 чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.
Үр дүнг илтгэх хуудсаар танилцуулсаны дараа Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн Тамгын газрын даргын зүгээс эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа тус тус илэрхийллээ.
Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболдын зүгээс Ерөнхий шүүгч, шүүгч нарт талархал илэрхийлж, шүүгч нарын хэлсэн саналыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, программ ашиглалтын чиглэлээр анхаарч ажиллах чиглэлийг эвлэрүүлэн зуучлагчид өглөө.
Leave a Reply