ТОВЧ МЭДЭЭ



Ерөнхий шүүгч Д.Сарантуяа

Төгссөн сургууль:
  • 1971-1981 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 2 дугаар дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  • 1981-1983 онд Шүүх яамны харьяа Улаанбаатар хот дахь Хууль цаазын дунд сургуулийг Хууль цаазын дунд мэргэжлээр
  • 1991-1994 онд Монгол Улсын Үндэсний Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр
  • 2009-2011 онд Улаанбаатар-Эрдэм судлал дээд сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Ажилласан байдал:
  • 1983-1988 онд Говь-Алтай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны хуулийн хэлтэст нотариатын эрхлэгч, гэр бүлийн бүртгэлийн байцаагчаар;
  • 1988-1989 онд Говь-Алтай аймгийн Хуулийн хэлтсийн Улсын нотариатчаар;
  • 1989-1991 онд Говь-Алтай аймгийн Хууль зүй, арбитрийн хэлтсийн улсын нотариатчаар;
  • 1994-1999 онд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчээр;
  • 1999-2011 онд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр;
  • 2011-2013 онд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр;
  • 2013-2015 онд Сум дундын 5 дугаар шүүхийн шүүгчээр;
  • 2015 онд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр;
  • 2015 оноос хойш Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр одоог хүртэл ажиллаж байна. 
Шүүгч Ч.Мөнхтуяа

Төгссөн сургууль:
  • 1984-1994 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 жилийн 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж;
  • 1997-2002 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал:
  • 2002-2004 онд Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Шийдвэр гүйцэтгэгчээр;
  • 2004-2007 онд Говь-Алтай аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор;
  • 2007-2014 онд Говь-Алтай аймгийн Прокурорын газарт шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор, туслах прокурор;
  • 2015 оноос хойш Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр одоог хүртэл ажиллаж байна. 
 
Шүүгч Г.Мөнхтулга

Төгссөн сургууль:
  • 1990-2000 онд Завхан аймгийн Их-Уул сумын 10 жилийн дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж;
  • 2000-2005 онд Монгол Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал:
  • 2005-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ээлжийн офицер;
  • 2016 оноос хойш Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

  


Хэрэгцээт линк

© Copyright 2021. Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар